77 настай америк эмэгтэй Шарон Лэйн гэр орон, эд хөрөнгөө бүгдийг нь зарж үлдсэн амьдралаа аялж өнгөрөөх шийдвэр гаргажээ.

77 настай америк эмэгтэй Шарон Лэйн гэр орон, эд хөрөнгөө бүгдийг нь зарж үлдсэн амьдралаа аялж өнгөрөөх шийдвэр гаргажээ. 🌍💙

Бүх хөрөнгөө зарсныхаа дараа тэрээр “Villa Vie Odyssey” хэмээх тансаг зэрэглэлийн хөлөг онгоцонд амьдарч, 15 жилийн турш дэлхийг тойрон аялах төлбөрөө төлжээ. Ирэх 15 жилд Шарон Лэйн дэлхийн 147 орон, 400 гаруй боомтоор аялах бөгөөд аяллын төлбөрт нь хоол, өрөөний цэвэрлэгээ, эмнэлгийн тусламж, интернэт зэрэг үйлчилгээ багтсан байна.

“Надад байр сууцанд амьдрахаас илүү шинэ адал явдал хэрэгтэй байлаа. Энэ бол миний амьдралын шинэ эхлэл” хэмээн Шарон Лэйн онцолжээ.

Эх сурвалж: thesun.co.uk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *