УТАС: 7775-9009, 8075-9009, 8987-9009
🌏 Дэлхийн усан онгоцны аяллын зах зээл тэлсээр байна
Дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн сонирхол татам хэсгийн нэг бол хөлөг онгоцны аялал. 2024 онд л гэхэд нийт 34.6 сая хүн далайн хөлөг онгоцоор аялсан бөгөөд энэ тоо 2025 онд 37.7 саяд хүрнэ гэсэн тооцоо байна. Энэ нь цар тахлын дараах сэргэлт бүрэн төдийгүй, илүү хурдтай өсөлт гарч байгааг харуулж байна.
🚢 Хятадын зах зээл хурдтай тэлж байна
Манай урд хөрш Хятад улс энэ чиглэлээр анхаарлаа ихээр хандуулж байгаа. Зөвхөн 2025 оны эхний улиралд л гэхэд тус улсад 16 олон улсын хөлөг онгоц 141 аялал хийж, 328 мянган зорчигчийг тээвэрлэжээ. Дэлхийн нийт зах зээлийн ойролцоогоор 7–8 хувийг Хятад дангаараа эзэлдэг бөгөөд энэ үзүүлэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Судалгаагаар 2035 он гэхэд Хятадын хөлөг онгоцны аялалын зах зээл 14 сая зорчигч хүрч, ойролцоогоор 500 тэрбум юанийн орлого олох төлөвтэй.
💰 Үнэ ба үйлчилгээний ялгаа
Олон улсын зах зээл дээр Хятадын хөлөг онгоцны аяллууд өрсөлдөхүйц үнэтэй байдаг. Зарим багц аяллууд нь барууны алдартай компаниудынхтай харьцуулахад илүү хямд байх тохиолдол бий. Хэдий тийм боловч, аяллын үнэ нь хугацаа, зэрэглэл, үйлчилгээний хүрээ зэргээс шалтгаалан ихээхэн ялгаатай.
✨ Чанар ба үйлчилгээ
Өнгөрсөн арван жилд Хятадын компаниуд олон улсын стандартыг нэвтрүүлж, зорчигчдод тав тухтай өрөө, амтат хоол, олон улсын түвшний үйлчилгээ санал болгодог болсон. “Adora Magic City” зэрэг шинэ үеийн хөлгүүд ашиглалтад орсноор чанарын шинэ түвшин тогтсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өрсөлдөөн ширүүсэх тусам аяллын чанар улам сайжирч, Хятад улс зөвхөн аяллын тоогоор төдийгүй үйлчилгээний түвшнээр ч дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай болж эхэлжээ.
