УТАС: 7775-9009, 8075-9009, 8987-9009
Хөлөг онгоцны аялалд гархаасаа өмнө ЗААВАЛ анхаараарай…
✈️ Хэрэв та өмнө нь Солонгос, Япон улсад хууль бусаар оршин суусан, эсвэл виз татгалзсан бол арлууд дээр буух боломжгүй байж болзошгүй.
🛂 Хил дээр ачаалал их байвал Эрээнд очих цаг хойшлох магадлалтай. Үүнийг ойлгож, хүлээцтэй хандана уу.
📘 Пасспортоо хаяж гээх, урж гэмтээхгүй хянамгай авч явна уу.
🕒 Групп аялалд цаг баримтлах маш чухал. Хөтөчийн зааврыг сонсож, тогтсон цэг дээр цуглаарай.
🍜 Гадаад орны хоол өөр. Хэрэв өөр хоол захиалхийг хүсвэл 24 цагийн өмнө хөтөчдөө мэдэгдээрэй.
📍 Аяллын үеэр асуудал гарвал шууд хөтөчдөө хандана уу. Аялал дууссан хойно нөхөн шийддэггүй.
🌊 Хөлөг онгоцон дээр:
– Гарын мөнгө (ойролцоогоор 105$) бэлнээр төлнө
– UnionPay карт, бэлэн юань авч яваарай
– Аюулгүй байдлын зааварт заавал танилцаарай
– Өрөөний тагт, шат, лифтэнд хүүхэд, ахмадуудыг анхааралтай харж хандана уу
– Гаднаас хүнс авч орвол хураадаг – аялал дуусахад буцаана
– Арлууд дээр буусан өдөр өдрийн хоол орохгүй тул урьдчилан зохицуулаарай
⚓️ Хөлөг хөдөлж эхлэхээс 1 цагийн өмнө цугларсан байх шаардлагатай!
таны дурсамжийг бид хөглөнө
