УТАС: 7775-9009, 8075-9009, 8987-9009
Дэлхийн аялал жуулчлалын тренд: “Эрүүл мэнд + Аялал
Аялал жуулчлалын шинэ мэдээ
Дэлхийн аялал жуулчлалын тренд: “Эрүүл мэнд + Аялал” хосолсон туршлага эрэлттэй болж байна
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрүүл мэндийн аялал (wellness tourism) хурдацтай хөгжиж, зөвхөн амрах бус бие сэтгэлээ нөхөн сэргээхийг зорьдог аялагчдын тоо эрс нэмэгджээ. Ялангуяа Ази тивд энэ чиглэлийн аялал эрчимтэй өргөжиж байна.
Яагаад энэ чиглэл ийнхүү эрэлттэй болов?
Шинжилгээ, оношлогоо хийх аялал: Хятад, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнууд шинжилгээний төвүүдийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, богино хугацаанд нарийвчилсан оношлогоо хийж, зочдын сэтгэл ханамжийг өндөрт хүргэж байна.
Сэтгэл заслын амралт: Байгальтай ойр, чимээгүй орчинд йог, медитац хийж, стрессээ тайлах аялал улам бүр түгээмэл болжээ.
Цэвэр ус, рашаан сувилалын туршлага: Байгалийн гаралтай рашаан бүхий газруудад эмчилгээ, амралтыг хослуулсан маршрутууд эрэлттэй байна.
Шинэ чиглэл: Хөх хотын шинжилгээний аялал
Сүүлийн үед монголчуудын дунд Хөх хотод богино хугацааны шинжилгээний аялал хийх сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь:
Шинжилгээний хариу хурдан гарах
Олон төрлийн шинжилгээг нэг дор хийх боломжтой байх
Шоппинг болон Хөх хотын амтны хүрээлэнд аялах зэрэг нэмэлт хөтөлбөртэй байгаагаараа онцлог юм.
Талст Трэйвэл компаниас удахгүй энэ чиглэлд зориулсан тусгай хөтөлбөр гаргах гэж буй тул сонирхсон хүмүүс хуудаснаа хандаарай!
